2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛ ЭХЭЛЛЭЭ

2026-2027 оны хичээлийн шинэ жил эхэлж, Булган сумын ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд хүүхэд багачуудынхаа инээд хөөрөөр дүүрэн шинэ хичээлийн жилийн үйл ажиллагаагаа эхлүүллээ.

🏫 Энэ хичээлийн жилд сургуулийн сурагчид, цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд эрдэм боловсролын их аянаа эхлүүлж, багш, сурган хүмүүжүүлэгчид хүүхэд бүрийн хөгжил, сурч боловсрох боломжийг дэмжин ажиллахаар хичээлийн шинэ жилийнхээ үйл ажиллагааг эхлүүлж байна.

🌱 Хүүхэд бүрийн хөгжил, төлөвшил, боловсролд гэр бүл, багш, сурган хүмүүжүүлэгчдийн хамтын ажиллагаа чухал бөгөөд хүүхдийн төлөөх бодит дэмжлэг, зөв орчин, халамж анхаарал нь тэдний ирээдүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна.

Эрдэм номын их аянаа амжилт бүтээлээр дүүрэн эхлүүлж буй нийт хүүхэд багачууд, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эх, асран хамгаалагч та бүхэндээ амжилт хүсье!

Булган сумын ЗДТГазар

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

Хариулт үлдээнэ үү