Алсын хараа

Эрхэм зорилго

Аз жаргалтай, эрдэм мэдлэгтэй, ажил орлоготой, баялаг бүтээгч иргэдээ дэмжсэн, эко, хотын соёлтой, эрүүл тайван, таатай амьдрах боломжийг хангасан аймагтаа хөгжлөөрөө тэргүүлэгч хот байна.

Алсын хараа

Бүс нутгийн хэмжээнд дэд бүтэц, эдийн засгийн хөгжлийн тулгуур төв бүхий жишиг хот болно.

Чиг үүрэг

Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг бүрэн биелүүлж, сумын иргэдийн бүтээлч идэвхийг өрнүүлж,тэдэнд төрийн үйлчилгээг бүрэн хүргэж, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэн тэдний ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

БУЛГАН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН 2024-2028 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭН АЖИЛЛАХ “БУЛГАН СУМЫН СЭРГЭЛТ” ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

Булган сумын Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахдаа Монгол улсын урт хугацааны хөгжлийн “Алсын хараа-2050” бодлого, дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого” зорилтот хөтөлбөр, Монгол улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Аймгийн засаг даргын Булганы сэргэлт 2024-2028 бусад бодлогын баримт бичгийг үндэслэсэн.
Хөтөлбөрийн үндсэн үйл ажиллагааг Монгол улсын 2021-2025 онд хэрэгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлд нийцүүлэн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2024 оны сонгуульд оролцсон Монгол Ардын намын мөрийн хөтөлбөр, төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, олон нийтийн саналыг тусган боловсрууллаа.
Хөтөлбөрийн зорилгыг “Булган сумын сэргэлт нь үйлдвэржилт дэд бүтэц, боловсрол, соёл, эрүүл мэндийн хүртээмж, ажлын байр нэмэгдүүлсэн, бизнесийн таатай орчин бүрдүүлж иргэд орон нутагтаа амар тайван, аз жаргалтай амьдрах”-д оршино гэж тодорхойлсон.
Хөтөлбөр нь 4 үндсэн зорилгын хүрээнд 22 зорилтын 96 үйл ажиллагааг хэрэгжүүлж, тухайн үйл ажиллагааны хэрэгжилтийн ажил арга хэмжээ тус бүрийг жил бүрийн 12 дугаар сард сумын Засаг дарга, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулан, төлөөлөгч бүрээс санал авч мөрийн хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж иргэдэд тайланг тавина.