ХОРШОО ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ДЭМЖЛЭГЭЭР “ARCHE GYM” ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛЛЭЭ
Хоршоодын үйл ажиллагааг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох зорилтын хүрээнд “Ашид мөнх өлзий” хоршоо 2026 онд Хоршоо хөгжүүлэх сангаас 150.0 сая төгрөгийн зээл авч, уг санхүүжилтийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулан “Arche Gym” фитнес төвийг шинээр байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
Arche Gym нь сумын иргэдэд эрүүл мэнд, бие бялдраа дэмжих, тогтмол дасгал хөдөлгөөнөөр хичээллэх, эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшүүлэх орчин, боломжийг бүрдүүлж буй шинэ үйлчилгээ юм.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр:
Иргэдэд спортоор хичээллэх, дасгал хөдөлгөөн хийх шинэ орчин бий болсон;
Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих боломж нэмэгдсэн;
Хоршооны үйл ажиллагаа өргөжин, орон нутагт шинэ үйлчилгээ бий болсон;
Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийг бодит хөрөнгө оруулалт болгон үр ашигтай зарцуулсан сайн жишиг бүрдэж байна.
“Ашид мөнх өлзий” хоршоо нь цаашид үйл ажиллагаагаа тогтвортой хөгжүүлж, иргэдэд хүрэх үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна.
Хоршоо хөгжвөл – өрх хөгжинө.
Өрх хөгжилтэй бол – орон нутаг хөгжинө.
Arche Gym – Эрүүл амьдралын хэв маягийн шинэ орчин

