Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх сангийн хөрөнгөөр хийгдсэн 160 ширхэг хог ангилан ялгах савыг хүлээн авлаа.
Энэхүү ажлын үр дүнд иргэд хог хаягдлаа зориулалтын саванд хийх, ангилан ялгах нөхцөл боломж бүрдэж, орчны бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой юм.
Цаашид иргэд та бүхэн хог хаягдлаа ил задгай хаяхгүй байх, ангилан ялгаж хэвших, орчноо цэвэр, тохилог байлгахад идэвхтэй оролцохыг уриалж байна.
Булган сумын ЗДТГазар


