“ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ХҮРЭЭНД МОД, СӨӨГНИЙ ТАРЬЦ, СУУЛГАЦЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод, сөөгний тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Цогт Хун Тайжийн талбайд зохион байгуулагдах Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр худалдаалагдана.

Үзэсгэлэн худалдаа 2026 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Булган сумын Чин ван Ханддоржийн талбайд үргэлжлэн зохион байгуулагдана.

Үзэсгэлэн худалдаагаар төрөл бүрийн мод, сөөгний тарьц, суулгацыг иргэдэд танилцуулж, худалдаалах бөгөөд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, мод тарих үйлсэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой.

Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

БУЛГАН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

May be an image of text
Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

Хариулт үлдээнэ үү