Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан сурагч, хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хамгаалах, нохойноос үүдэлтэй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэн та тэжээвэр нохойгоо тогтмол уяж хэвшихийг уриалж байна.
Иргэн та:
Нохойгоо 06:00-22:00 цагийн хооронд тогтмол уяж хэвшээрэй.
Золбин нохой олноор төвлөрсөн гудамж, байршлын талаарх мэдээллийг багийн дарга нарт мэдэгдэж, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулаарай.
Тэжээвэр нохойгоо хараа хяналтгүй сул тавихгүй байх нь хариуцлагатай иргэн бүрийн үүрэг юм.
Нохойнд хазуулах, дайруулах эрсдэл нь хүүхэд, өндөр настан болон бусад иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй. Нохойноос үүдэлтэй гэмтэл нь хөнгөнөөс хүнд хэлбэрийн гэмтэлд хүргэх эрсдэлтэй бөгөөд урьдчилан сэргийлэх нь хамгийн зөв арга юм.
![]()
БЯЦХАН ҮРС МИНЬ ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХТЭЙ.