Булган аймгийн Засаг даргын ивээл дор “САНСАР-2026” марафон гүйлтийн тэмцээн 2026 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 10:00 цагт Булган аймгийн Булган сумын “Цогт Хунтайж”-ийн талбайд зохион байгуулагдана.
Тус марафон нь Монгол хүн сансарт ниссэний 45 жилийн ой, хүн төрөлхтний анхны сансрын нислэгийн 65 жилийн ойг тохиолдуулан сансрын нисгэгч Ж.Гүррагчаад хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх зорилготой юм.
Марафонд Булган аймгийн иргэд, байгууллага, ерөнхий боловсролын сургуулиуд, мэргэжлийн сургалтын төвүүд болон улс орон даяарх гүйгчид оролцох боломжтой.
Тэмцээн нь 1000 м, 2000 м, 3000 м, 5000 м болон 21 км-ийн зайд насны ангиллаар зохион байгуулагдах бөгөөд бүх насны иргэд оролцох боломжтой.
Бүртгэл: 2026 оны 04 дүгээр сарын 09-өөс 2026 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл онлайнаар явагдах бөгөөд энгэрийн дугаарыг 05 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд олгоно.
Энэхүү арга хэмжээ нь иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд уриалах, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх, хамтын оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
Та бүхэн идэвхтэй оролцоорой.
