Жил бүрийн 4 дүгээр сард улс орнууд “САЙН ҮЙЛСИЙН АЯН”-ыг зохион байгуулж, нийгмийн сайн сайхны төлөө нийтэд тустай ажил өрнүүлэх, хүрээлэн буй орчноо сайжруулах, иргэдийн оролцоо, хандлагыг төлөвшүүлэхэд анхаарч ирсэн билээ.
Энэхүү аяны хүрээнд Булган сумын ЗДТГ-ын албан хаагчид хүүхдүүдийн цэвэр, аюулгүй орчинд тоглох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тоглоомын талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний ажлыг зохион байгууллаа.
Бид хүүхэд багачууддаа зориулан эрүүл, аюулгүй, цэвэр орчныг хамтдаа бүрдүүлэхийг уриалж байна.
Булган сумын ЗДТГазар



