ОЙЛГОЛЦОХЫН ТУЛД ЗААВАЛ ҮГ ХЭРЭГТЭЙ ЮУ?

Булган сумын Засаг даргын Тамгын газар “Ярьдаг гар” ТББ-тай хамтран зохион байгуулж буй “Сонсохгүй байсан ч ойлголцож чадна” сургалт нь төрийн байгууллагуудын албан хаагчдад дохионы хэлний анхан шатны мэдлэг олгох, сонсголгүй иргэдтэй тэгш, хүндэтгэлтэй харилцах, төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой.

Сургалт төрийн байгууллагуудаар үе шаттайгаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн сургалтад Булган сумын Засаг даргын Тамгын газар, Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Булган аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтсийн албан хаагчид хамрагдаж байна. Цаашид бусад төрийн байгууллагуудад үргэлжлүүлэн зохион байгуулах юм.

ЯАГААД ЭНЭ ДОЛОО ХОНОГ ЧУХАЛ ВЭ?

Олон улсын Сонсголгүй иргэдийн эрхийн долоо хоног нь дэлхийн өнцөг булан бүрд байгаа сонсголгүй иргэдийн эрх, оролцоог дэмжихийн зэрэгцээ сонсголгүй иргэдийг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэг хэсэг бус, өөрийн хэл, соёл, нийгмийн онцлог бүхий иргэд гэдгийг онцлон тэмдэглэдэг.

Сонсголгүй иргэдийн хувьд үндэсний дохионы хэл нь зөвхөн харилцааны хэрэгсэл төдийгүй эрх, боловсрол, мэдээлэл, оролцоо, соёлын салшгүй хэсэг юм.

Ойлголцол бол хүн бүрт хүртээмжтэй харилцаанаас эхэлнэ.

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

Хариулт үлдээнэ үү