Хууль сурталчлах, төрийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй шуурхай хүргэх зорилгоор 2026 оны 2026 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 10:00-17:00 цагийн хооронд Цогт Хунтайжийн талбайд “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” болох тул иргэд та бүхэн хүрэлцэн ирнэ үү.
Байгууллагууд дараах үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:
Шүүх- Хуулийн шинэтгэл, шүүхэд мэдүүлэх эрхийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгнө
Прокурорын газар- Байгууллагын үйл ажиллагаа болон хууль эрх зүйн талаар мэдээлэл зөвлөгөө өгнө
Цагдаагийн газар-Галт зэвсгийн бүртгэл, жолооны үнэмлэхийн ангилал ахиулах, шинээр үнэмлэх авах мэдээлэл, зөвлөгөө өгөх, цагдаагийн алба хаагчтай холбоотой гомдол саналыг хүлээн авах
Онцгой байдлын газар- Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулиар мэдээлэл, зөвлөгөө өгөх
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар – Хүүхдийн тэтгэлэг, иргэн хуулийн этгээдтэй холбоотой, зөрчлийн хэрэг, захиргааны хэрэг, эрүүгийн хэрэг, иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, хорихоос өөр төрлийн ял, албадлагын арга хэмжээтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааны чиглэлээр мэдээлэл зөвлөгөө өгнө.
Шүүхийн шинжилгээний хэлтэс – Байгууллагын үйл ажиллагаа, мэргэжил сурталчлах чиглэлээр мэдээлэл өгнө. /Дотоод хэргийн их сургууль, ОХУ-ын тэтгэлэгт сургууль/
Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар- Хүүхдийн эрх хамгаалал, сэтгэл зүйн чиглэлээр мэдээлэл зөвлөгөө өгөх, хүүхдүүдийн дунд мэдлэг олгох хөгжөөнт тэмцээн явуулах
Боловсролын газар- Боловсролын сан, тэтгэлгийн талаар мэдээлэл зөвлөгөө өгөх
Байгаль орчны газар – Ойн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон мод тарих, арчлах талаар зөвлөгөө мэдээлэл өгнө
Эрүүл мэндийн газар – Хүний биеийн индексээр биеийн ерөнхий байдлыг оношлох, хүүхдийг машинд зөв тээвэрлэх талаар мэдээлэл зөвлөгөө өгөх
Улсын бүртгэлийн хэлтэс – Эд хөрөнгийн өмчлөх эрхийн шилжилт үйлчилгээ, лавлагаа, ҮХЭХ-ийн барьцааны эрхийн бүртгэлийн үйлчилгээ, Хуулийн этгээд бүртгэх, ХЭ-ийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх, тоон гарын үсэг олгох, иргэний үнэмлэх, Үндэсний энгийн гадаад паспортын материал хүлээн авах
Өмгөөлөгчдийн холбоо, Нотариатч – Үнэ төлбөргүй хууль зүйн зөвлөгөө үзүүлнэ. Нэхэмжлэл, гомдол, хүсэлт бичнэ. Нотариатч баримт бичиг үнэгүй хуулбарлаж өгнө
Татварын газар- Татварын үйл ажиллагаа, хууль эрх зүйн чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгнө
