Төрийн байгууллагуудын хамтын оролцоотой зохион байгуулагдах “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-т иргэд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Тус өдөрлөгт Булган сумын Засаг даргын Тамгын газар оролцож, иргэдэд төрийн үйлчилгээ, хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, иргэдийн санал хүсэлтийг сонсон ажиллана.
Өдөрлөгийн хүрээнд иргэд төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах, өөрт шаардлагатай төрийн үйлчилгээний талаарх мэдээлэл, зөвлөгөөг нэг дороос авах, холбогдох албан хаагчдаас шууд мэдээлэл авах боломжтой.
ӨДӨРЛӨГИЙН ЗОРИЛГО
• Төрийн үйлчилгээг иргэдэд ил тод, нээлттэй, хүртээмжтэй хүргэх
• Төрийн үйлчилгээний талаарх мэдээлэл, зөвлөгөөг иргэдэд хүргэх
• Иргэдийн санал хүсэлт, хэрэгцээ шаардлагыг сонсох
• Төрийн байгууллага, иргэдийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах
• Төрийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах
Иргэд та бүхнийг “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-т идэвхтэй оролцож, төрийн үйлчилгээний талаарх мэдээлэл, зөвлөгөөг нэг дороос авахыг урьж байна.
БУЛГАН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР



