Ахмад настнуудын эрүүл мэндийг дэмжих, дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэх дадлыг хэвшүүлэх, идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулсан “Идэвхтэй насжилт–Дасгал хөдөлгөөн” аяныг дүгнэж, шагнал гардуулах үйл ажиллагаа боллоо.
Тус аяны хүрээнд Булган сумын багуудын ахмад настнууд 21 хоногийн турш дасгал хөдөлгөөнд тогтмол хамрагдаж, идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд оролцлоо.
Аяны хугацаанд ахмадууд өдөр бүр дасгал хөдөлгөөн хийх, хөдөлгөөний идэвхээ нэмэгдүүлэхийн зэрэгцээ хамт олноороо цагийг зөв боловсон өнгөрүүлж, эрүүл мэндээ дэмжихэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байна.
Аяны үр дүн, оролцоо, идэвх санаачилгыг дүгнэж, идэвхтэй оролцсон баг, ахмад настнуудад шагнал гардууллаа.
Нэгдсэн дүнгээр:
Тэргүүн байр “Ачуут” 1 дүгээр баг
Дэд байр “Булган” 6 дугаар баг
Гутгаар байр “Хужирт” 2 дугаар баг тус тус шалгарлаа.
Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлж, аяныг амжилттай хэрэгжүүлсэн нийт ахмадууддаа баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, эрч хүч дүүрэн байж, урт удаан наслахыг хүсэн ерөөе.



