2026 ОНД СУМАНД ШИНЭЭР ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 46-р тогтоолоор улсын хэмжээнд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ тогтоосон тогтоолын хүрээнд сумын 2026 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шинээр газар өмчлөх өргөдөл хүлээн авна.
Иргэдийн өргөдлийг 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн сумын Засаг даргад ирүүлнэ үү.
Газар өмчилж авах хүсэлтэд бүрдүүлэх материал:
Газар өмчилж авах тухай хүсэлт маягтаар (маягтыг ЗДТГ-ын угтах үйлчилгээнээс)
Газар өмчилсөн эсэх лавлагаа (egazar.gov.mn сайтаас)
Иргэний үнэмлэхийн хуулбар (насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар)
Өргөдөл гаргагч өөрийн биеэр ирж өргөдлөө өгөхийг анхаарна уу.
https://egazar.gov.mn
Булган сумын ЗДТГазар