БУЛГАН СУМЫН “РАШААНТ” 4 ДҮГЭЭР БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ БОЛЛОО

Булган сумын “Рашаант” 4 дүгээр багийн Иргэдийн нийтийн хурал өнөөдөр буюу 2026 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулагдлаа.

Хурлаар Булган сумын Засаг даргын 2024–2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, цаашид хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний танилцуулж, мөн Булган аймгийн түүхт 90 жилийн ойг угтаж Булган суманд хэрэгжүүлэх “90 бүтээлч ажил”-ын хүрээнд хийгдэх ажлуудын талаар мэдээлэл өглөө.

Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас түр отоглох цэг байгуулах, ашиглахтай холбоотой мэдээлэл, Булган аймгийн Насан туршийн боловсролын төвөөс иргэдэд чиглэсэн боловсрол, сургалт, хөгжлийн үйлчилгээнүүдийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, холбогдох байгууллагуудын хэрэгжүүлж буй ажил, үйл ажиллагааг танилцууллаа.

Түүнчлэн багийн иргэдийн санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг сонсож, холбогдох мэдээлэл, тайлбар өгч, цаашид хэрэгжүүлэх ажилд иргэдийн оролцоо, санал санаачилгыг тусгах чиглэлээр санал солилцлоо.

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

Хариулт үлдээнэ үү