БУЛГАН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН АЛБАН ХААГЧИД 300 ШИРХЭГ БУРГАС ТАРИЛАА

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Булган сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба болон Засаг даргын Тамгын газрын албан хаагчид 2026 оны 10 дугаар сарын 08-ны өдөр мод тарих арга хэмжээнд нэгдэж, 300 ширхэг бургас тарилаа.

Энэхүү арга хэмжээ нь сумын хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах, мод тарьж ургуулах зөв дадлыг хэвшүүлэх, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Мод тарьснаар зогсохгүй тарьсан модоо тогтмол усалж, арчилж хамгаалан ургуулж, ногоон байгууламжийн тогтвортой байдлыг хангах нь чухал юм.

Иймд аж ахуйн нэгж, байгууллага бүр мод тарих хөдөлгөөнд идэвхтэй оролцож, айл өрх бүр хашаандаа 5-аас доошгүй мод тарьж, эх дэлхийгээ хайрлан хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулахыг уриалж байна.

🌳 Ногоон ирээдүйн төлөө хамтдаа мод тарьж, тарьсан модоо ургуулъя!

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

Хариулт үлдээнэ үү