БУЛГАН СУМЫН “ЖАРГАЛАНТ” 5 ДУГААР БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ БОЛЛОО

Булган сумын “Жаргалант” 5 дугаар багийн Иргэдийн нийтийн хурал өнөөдөр буюу 2026 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулагдлаа.

Хурлаар Булган сумын Засаг даргын 2024–2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, хүрсэн үр дүн, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажил, арга хэмжээний талаар танилцуулж, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаар иргэдэд мэдээлэл хүргэлээ.

Мөн Булган аймгийн түүхт 90 жилийн ойг угтаж Булган суманд хэрэгжүүлэх “90 бүтээлч ажил”-ын хүрээнд “Жаргалант” 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх бүтээн байгуулалт, тохижилт, орчныг сайжруулах ажлуудын талаар мэдээлэл өгч, иргэдийн санал, оролцоог тусгах чиглэлээр санал солилцов.

Түүнчлэн Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас түр отоглох цэг байгуулах, ашиглахтай холбоотой мэдээлэл, Булган аймгийн Насан туршийн боловсролын төвөөс иргэдэд чиглэсэн боловсрол, сургалт, хөгжлийн үйлчилгээнүүдийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгч, холбогдох байгууллагуудын хэрэгжүүлж буй ажил, үйл ажиллагааг танилцууллаа.

Хурлын үеэр багийн иргэдээс орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалт, тохижилт, зам талбай, нийтийн эзэмшлийн орчин, төрийн үйлчилгээ болон иргэдийн амьдрах орчинтой холбоотой санал, хүсэлт, тулгамдаж буй асуудлыг сонсов.

Иргэдийн гаргасан санал, хүсэлтэд холбогдох албан тушаалтан, байгууллагуудаас мэдээлэл, тайлбар өгч, шийдвэрлэх боломжтой асуудлыг цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний төлөвлөгөөнд тусган ажиллахаар санал солилцлоо.

“Жаргалант” 5 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлаар багийн иргэдийн дуу хоолой, санал санаачилгыг сонсож, орон нутгийн хөгжлийн бодлого, бүтээн байгуулалт, иргэдийн амьдрах орчныг сайжруулах чиглэлээр цаашид хэрэгжүүлэх ажлын талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

May be an image of studying and text
Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

Хариулт үлдээнэ үү