БУЛГАН СУМЫН “АГУЙТ” 3-Р БАГИЙН ҮЕРИЙН СУВАГ ШУУДУУ, ЯВГАН ЗАМЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмын дагуу иргэдээс ирүүлсэн саналыг эрэмбэлэн сумын ИТХ-аар хэлэлцүүлэн батлаж, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэдэг.

Булган сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар “Агуйт” 3 дугаар багт үерийн суваг шуудуу, явган замын ажлыг гүйцэтгэх тендерт “Өвөлжөөн булаг” ХХК шалгарч, ажлыг эхлүүлээд байна.

Үерийн суваг шуудуу, явган зам хийгдсэнээр ус зайлуулалт сайжирч, замын эвдрэл буурч, иргэдийн аюулгүй зорчих нөхцөл бүрдэж байгаа юм.

Булган сумын ЗДТГазар

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

Хариулт үлдээнэ үү