Булган сумын “Агуйт” 3 дугаар багийн Иргэдийн нийтийн хурал өнөөдөр буюу 2026 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулагдлаа.
Хурлаар Булган сумын Засаг даргын 2024–2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, цаашид хийж хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар сумын Засаг дарга Д.Бямбажаргал танилцуулж, мөн Булган аймгийн түүхт 90 жилийн ойг угтаж Булган суманд хэрэгжүүлэх “90 бүтээлч ажил”-ын хүрээнд хийгдэх ажлуудын талаар мэдээлэл өглөө.
Түүнчлэн багийн иргэдийн санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг сонсож, холбогдох мэдээлэл, тайлбар өгч, цаашид хэрэгжүүлэх ажилд иргэдийн оролцоо, санал санаачилгыг тусгах чиглэлээр санал солилцлоо.
Иргэдийн нийтийн хурлаар орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалт, тохижилт болон иргэдийн амьдрах орчинтой холбоотой санал, хүсэлтийг сонсон, цаашид шийдвэрлэх боломжтой асуудлуудыг холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлан ажиллахаар боллоо



