Эрхэм хүндэт Булган сумын ахмад буурлууд аа,
Олон улсын ахмадын өдөр, Монголын ахмадын өдрийг тохиолдуулан Та бүхэндээ чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.
Та бүхний хөдөлмөр бүтээл, амьдралын арвин туршлага, үнэт сургаал, зөв үлгэр дуурайлал нь өнөө үеийн бидний амьдрал, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр болсоор ирсэн билээ.
Үеийн үед уламжлагдан ирсэн ёс заншил, үнэт зүйл, ахмадын сургаал, залуу үеэ дэмжин чиглүүлдэг ухаан тань бидний хувьд эрхэм дээд өв юм.
Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, урт удаан нас, үр хүүхэд, ач зээ нарынхаа хайр халамж, инээд баяслаар дүүрэн сайхан амьдралыг хүсэн ерөөе.
АХМАД БУУРЛУУД ТА БҮХЭНДЭЭ
АХМАДЫН БАЯРЫН ХАЛУУН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ!
Хүндэтгэсэн:
БУЛГАН СУМЫН ЗАСАГ ДАРГА Д.БЯМБАЖАРГАЛ
