
“АЛТАН НАМАР-2026” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

“АЛТАН НАМАР-2026” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Хүнс, хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл эрхлэгчид, иргэдийн хөдөлмөр бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах, борлуулалтыг дэмжих зорилгоор “Алтан намар-2026” үзэсгэлэн худалдаа 2026 оны 10 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд Цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байна.
Тус үзэсгэлэн худалдаанд 16 сумын иргэд, аж ахуйн нэгж, хоршоод оролцож байгаа бөгөөд Булган сумаас 16 иргэн, ААН, хоршоо оролцож байна.
Үзэсгэлэн худалдаанд төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, сүү цагаан идээ, мах махан бүтээгдэхүүн, гар урлалын бүтээгдэхүүн зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг танилцуулан худалдаалж байна.
Иргэд та бүхнийг орон нутгийн үйлдвэрлэгч, тариаланч, малчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж, чанартай, дотоодын бүтээгдэхүүнээ сонгон худалдан авахыг урьж байна



