“ЦООЖЭД” ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН

ТӨВИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

“ЦООЖЭД” ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН АЖИЛЛАХ ЗАРЧИМ

 

  •       Иргэн бүрт эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй түргэн шуурхай  үзүүлэх
  •      Хөдөө болон сумын захын хүн амд түлхүү анхаарах
  •      Нотолгоонд тулгуурласан чанартай тусламж үйлчилгээ  үзүүлэх
  •        Олон нийтийн санал хүсэлтийг сонсох
  •        Чадавхийг бэхжүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх
  •        Эмч эмнэлгийн ажилчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх

 

“Цоожэд” өрхийн Эрүүл мэндийн төв нь Аймгийн нэгдсэн эмнэлгийн бүрэлдэхүүнд өрхийн хэсгийн зохион байгуулалттай ажиллаж байгаад 2002 оноос ББН хэлбэрээр бие даасан үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

2011 оны Засгийн газрын 311-р тушаалын дагуу бүтцийн өөрчлөлт орж “Жаргахуй” өрхийн эмнэлэг татан буулгаж Жаргахуй-I эмнэлэг нь “Цоожэд” өрхийн Эрүүл мэндийн төвд харъяалагдан үйл ажиллагаагаа явуулж байна. 

Анхны эмч нарын бүрэлдэхүүнд Ч.Отгон, Ч.Амаржаргал, Сувилагч Ч.Энхээ, Х.Ургамал,Н.Цэцэгмаа, Алтанцэцэг нар ажиллаж байсан.

 Одоо Булган сумын I,II,VI багийн  хүн амд Нийгмийн эрүүл мэнд болон Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Тус өрхийн ЭМТөв нь МӨАУМ холбооны гишүүн байгууллага бөгөөд МӨАУМХ холбоо нь Дэлхийн өрхийн эмч нарын ниймгэмлэг- WONCA- ийн гишүүн байгуулага юм.

2022 оны 03 сарын 01-ний байдлаар Булган аймгийн Булган сумын I.II.VI багийн 2125 өрхийн 7200 хүн  амд 3 их эмч, 3 сувилагч, 1 бага эмч,   5 туслах ажилтантайгаар Нийгмийн эрүүл мэндийн болон Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Нийт өрх -2125

Эрүүл өрх-1059

Бага өртөмтгий өрх-988

Өртөмтгий өрх-78

Шилжиж ирсэн өрх-7

Алслагдсан өрх-217

Тус өрхийн Эрүүл мэндийн хяналтанд 0-1 насны хүүхэд 155, 1-5 насны хүүхэд 497, жирэмсэн эх-140, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн 287, ахмад настан  1105 байна.

 

МАНАЙ ХАМТ ОЛОН ТА БҮХЭНД ДООРХИ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛНЭ.

 

  1. Амбулаторын тусламж үйлчилгээ
  2. Эх нярай, өндөр настан , хэвтрийн хүмүүсийн гэрийн эргэлт
  3. Жирэмсний хяналт
  4. Халдварт өвчний хяналт
  5. Товлолын болон нөхөн дархлаажуулалт
  6. Хөдөлмөрийн чадвар алдалт, асаргаа тогтоох
  7. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, сургалт сурталчилгаа

 

Лаборатори:

  • Шээсний шинжилгээ
  • Хеликобактери
  • Умайн хүзүүний пап шинжилгээ
  • Хөхний хавдар илрүүлэх үзлэг
  • Сахар, холестрин үзэх
  • Өөх тосны солилцоо
  • Элэгний В, С вирүсний шинжилгээ

 

Сэргээн засах   тусламж үйлчилгээ:

  • Бумба
  • Бариа
  • Искра аппарат
  • УВЧ аппарат
  • Массажны аппарат
  • Утлагын аппарат