“ЭМИЙН ЦЭЦЭГЛЭН” ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН

ТӨВИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

“ЭМИЙН ЦЭЦЭГЛЭН” ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН АЖИЛЛАХ ЗАРЧИМ

 –        Иргэн бүрт эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй түргэн шуурхай  үзүүлэх

 –        Хөдөө болон сумын захын хүн амд түлхүү анхаарах

 –        Нотолгоонд тулгуурласан чанартай тусламж үйлчилгээ  үзүүлэх

 –        Олон нийтийн санал хүсэлтийг сонсох

–        Чадавхийг бэхжүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх

 –        Эмч эмнэлгийн ажилчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх

 “Эмийн цэцэглэн” өрхийн Эрүүл мэндийн төв нь Аймгийн нэгдсэ эмнэлгийн өрхийн хэсгийн зохион байгуулалттай ажиллаж байгаад 2001 оноос ББН хэлбэрээр бие даасан үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Анхны эмч нарын бүрэлдэхүүнд Б.Баасанжаргал, Ш.Нарантуяа, Д.Бүдсүрэн. Сувилагч П.Оюун,В.Наранхүү,Н.Пүрэвсүрэн нар ажиллаж байсан.

          Одоо Булган сумын III.IV.V  багийн  хүн амд Нийгмийн эрүүл мэнд болон Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Тус өрхийн ЭМТөв нь МӨАУМ холбооны гишүүн байгууллага бөгөөд МӨАУМХ холбоо нь Дэлхийн өрхийн эмч нарын ниймгэмлэг- WONCA- ийн гишүүн байгуулага юм.

2022 оны 03 сарын 01-ний байдлаар Булган аймгийн Булган сумын III.IV.V багийн 1722 өрхийн 6373 хүн  амд 3 их эмч, 3 сувилагч,ня-бо,3 туслах ажилтантайгаар Нийгмийн эрүүл мэндийн болон Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Нийт өрх -1722

Эрүүл өрх-596

Бага өртөмтгий өрх-620

Өртөмтгий өрх-506

Шилжиж ирсэн өрх-10

Алслагдсан өрх-85

Тус өрхийн Эрүүл мэндийн хяналтанд 0-1 насны хүүхэд 132, 1-5 насны хүүхэд 584, жирэмсэн эх-115, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн 295, ахмад настан  853,төрөх насны 16-49 насны эмэгтэйчүүд1395 байна.

МАНАЙ ХАМТ ОЛОН ТА БҮХЭНД ДООРХИ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛНЭ.

 

  1. Амбулаторын тусламж үйлчилгээ
  2. Эх нярай, өндөр настан , хэвтрийн хүмүүсийн гэрийн эргэлт
  3. Жирэмсний хяналт
  4. Халдварт өвчний хяналт
  5. Товлолын болон нөхөн дархлаажуулалт
  6. Хөдөлмөрийн чадвар алдалт, асаргаа тогтоох
  7. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, сургалт сурталчилгаа

 

Лаборатори:

  • Шээсний шинжилгээ
  • Хеликобактери
  • Умайн хүзүүний пап шинжилгээ
  • Хөхний хавдар илрүүлэх үзлэг
  • Сахар, холестрин үзэх
  • Өөх тосны солилцоо
  • Элэгний В, С вирүсний шинжилгээ

 

Сэргээн засах   тусламж үйлчилгээ:

  • Бумба
  • Бариа
  • УВЧ аппарат
  • Утлагын аппарат