БУЛГАН СУМЫН ТОХИЖИЛТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ
АНГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
ЭРХЭМ ЗОРИЛГО
Хотынхоо өнгө төрхийг өдөр тутам байнга дээшлүүлэн, нийтийн эзэмшилийн эд аж ахуйгаа эвдрэл гэмтэлгүй бүрэн бүтэн байлгаж хийц, хэлбэр, өнгө үзэмжийг тогтмол дээшлүүлэн гэрэлтүүлэг, чимэглэл гудамж талбайн ногоон байгууламжаа байнга тодотгож, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний чанарыг сайжруулах замаар оршин суугчдынхаа тав тухтай ажиллах, амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхэд бидний эрхэм зорилго оршино.
ЗОРИЛТ
Сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд хог цэвэрлэгээ, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ, гэрэлтүүлэг, мэдээллийн байгууламж, тохижилт, ногоон байгууламжийн үйл ажиллагаа, дэд бүтэц, авто зам зэрэг чиглэлийн хүрээнд хууль тогтоомж, дээд газрын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй.
Булган сумын Тохижилт үйлчилгээний ангийн орон тоо, бүтцийг Булган аймгийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн 2009 оны 22 тоот тогтоолоор баталж, Булган сумын Засаг даргын 2009 оны 40 тоот захирамжаар Булган сумын Тохижилт үйлчилгээний ангийг бүтэц, орон тоо, санхүүгийн хувьд Булган сумын Засаг даргын тамгын газраас тусгаарлан бие даалган 2009 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн байгуулж, Орон тоо, бүтэц зохион байгуулалтын хувьд 37 хүний бүрэлдхүүнтэй анх байгуулагдаж байсан бөгөөд одоогийн байдлаар 40 хүний бүрэлдхүүнтэй Булган сумын хэмжээнд төрийн үйлчилгээ үзүүлэхийн төлөө ажиллаж байна. Булган сумын /хотын/ төвийн зургаан багийн нийтийн эзэмшлийн 203124 м2 зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, сэргээн засварлалт, орчны тохижилтын ногоон байгууламжийн ажил хийх, НЭЗТ гэрэлтүүлгийн 919 шонтой 919 гэрлийн засвар, үйлчилгээ, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, Орон нутгийн чанартай 15020 метр авто замын засвар арчлалт, Соёл амралтын цэцэрлэгт хүрээлэнгийн тоглоом, олон нийт, урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулах нэмдэгдүүлэх, Булган суманд үйл ажиллагаагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн 150 гаруй байгууллага, орон сууцны хороолол болон гэр хорооллын 2484 айл өрх, НЭЗТ 203124 м2 талбайн хуурай хог хаягдлыг тээвэрлэлтийн үйлчилгээ, Хог хаягдлын төвлөрсөн хогийн цэгийн 25 га талбай, нийтийн тээврийн үйлчилгээ, эзэнгүй нохой муурны устгалыг хариуцан ажиллаж байна.