“AIRAG DAY EXPO-2023” НАМРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2023 оны 10 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй “AIRAG DAY EXPO-2023” намрын үзэсгэлэн худалдаанд Булган сумаас дараах 5 иргэн, аж ахуйн нэгж 10 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байна.

“Буман сүхэс” ХХК – лаазалсан, пакеталсан мах, махан бүтээгдэхүүн

“Эко хүнс” ХХК – Ааруул, өрөм, ээзгий, Монгол архи, шар тос

“Энхжин хүнс” ХХК –хөрөнгийн талх

Иргэн А.Ганцэцэг – Айраг, ааруул, модны ураар хийсэн бүтээл  

Иргэн Н.Галбаатар – Ааруул, өрөм, ээзгий, шар тос

Нийслэлчүүд болон Улаанбаатар хотод байгаа орон нутгийн иргэд та бүхнийг тус үзэсгэлэн худалдаанд өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

Хариулт үлдээнэ үү