БУЛГАН АЙМГИЙН БУЛГАН СУМЫН БАЙГАЛИЙН УХААНЫ ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТТАЙ

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 3-Р СУРГУУЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

СУРГУУЛИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО

“Бүтээлч сэтгэлгээтэй, өрсөлдөх чадвартай, өв уламжлалаа дээдэлдэг, эх орон, унаган нутгаа хайрлан бахархдаг элгэмсэг зөв Монгол иргэнийг төлөвшүүлнэ”

Багшийн хөгжил

  • ЭЕШ-ын тогтвортой бэлтгэл үйл ажиллагааны үр дүнд 3 жил дараалан ЭЕШ-ын дундаж оноогоор улс аймгийн дунджаас дээгүүр амжилт гарган 4-6 судлагдахуунаар аймагтаа тэргүүлж  онцгой амжилт үзүүллээ.
  • Булган аймгийн Засаг даргын захирамжаар дагуу жил бүр аймгийн  хэмжээнд жил бүр “Судлагдахуун бүрээр сургалтын чанарт ахиц гаргах” аяны хүрээнд Хими биологийн хичээлээр 2018-2019, 2019-2020, 2020-2021 оны хичээлийн жил Тэргүүн байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан байна.
  • 2018 онд аймгийн төрөлжсөн олимпиадаас 18 багш сурагч 3 алт, 8 мөнгө, 7 хүрэл медаль, 2019 онд 8 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль авч багаараа 3-р байрыг эзэлсэн амжилт гаргасан байна.
  • Сургуулийн сурагчдын суурь мэдлэгийн түвшин ахиулах зорилгоор судлагдахуун бүрээр жил бүр “Эрдмийн оргил өөд хамтдаа” 3 сарын аяныг зохион байгуулсны үр дүнд сурлагын мэдлэгийн түвшин 22%-иар ахисан.
  • Багш нарын судалгаа шинжилгээний ажлыг дэмжиж илтгэлийн уралдааныг үе шаттай зохион байгуулснаар 2019-2020, 2020-2021,2021-2022 оны хичээлийн жилд аймгийн аварга илтгэгчээр 2 багш , 6 багш 2-3 байрыг эзэлсэн байна.

Хичээлийн судалгааг тогмолжуулснаар багшийн ур чадвар дээшилж 3 жилийн дотор 5 багш аймгийн ур чадварын уралдаанд 1-3 байрыг эзэлсэн байна.

Хүүхдийн хөгжил

Нийт суралцагчдын 75 хувь нь 20 төрлийн дугуйлан, секц,клубт хамрагдан хичээлэж байна. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, төлөвшүүлэх хамт олны эв нэгдлийг хангахад массыг хамарсан үйл ажиллагаанууд ангиараа англи орос, Монгол дуу сурах өдөрлөг зохион байгуулах,дуут гимнастик,жагсаал зохион байгуулалт,шилдэг шидэгч, залагч зэрэг уралдаан тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж хэвшсэн.

  • 4 жилд 1 удаа болдог Монголын хүүхдийн 6-р их наадамд хөнгөн атлетикийн төрөлд 12-р ангийн сурагч Т.Раднаабазар Булган аймгаа төлөөлөн оролцож 800м-ийн төрөлд мөнгөн медаль, 4х400 буухиа гүйлтэнд хүрэл медаль хүртэж хөнгөн атлетикийн 1-р зэргийн болзол, 2021-2022 оны хичээлийн жилд 11р ангийн сурагч М. Нямтуяа Цанын спортын мастерын болзол хангалаа.
  • ОБГ, БСУГ-аас зохион байгуулсан “Өсвөрийн аврагч” багийн тэмцээнд биеийн тамирын багш нар, нийгмийн ажилтан сурагчдаа амжилттай бэлтгэж оролцсоноор хурд, хүч, авхаалж самбаагаараа өрсөлдөн аймагтаа тэргүүн байр эзэлж алтан медалийн эзэд боллоо.

             Хэрэгжиж буй төсөл хөтөлбөр

  1. 2020 онд Боловсролын чанарын шинэчлэл тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд “Хөгжсөн багшаас-чадварлаг суралцагч” төсөл 1/0 сая төгрөг/
  2. “Сургууль, эцэг эх, багшийн холбоо” ТББ-аас Дэлхийн банкны тэтгэлэгт хөтөлбөрт хандан төсөл бичсэнээр 5,000,000 төгрөгний хөрөнгө оруулалтыг авч сурагчдын сурах таатай орчинг бүрдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан.

Манай сургуулийн давуу тал:

  • Боловсролын үйлчилгээний таатай орчин
  • Физик, мэдээлэл зүй, математик, технологийн иж бүрэн кабинетууд
  • Сурагчдын чөлөөт цагаа өнгөрүүлэх урлаг, спорт, хоолны иж бүрэн заал
  • Сурагчдын дотуур байр
  • Мэргэжлийн өндөр ур чадвартай багшлах боловсон хүчин
  • Багш, сурагч, эцэг эхийн хамтын оролцоо

Эко орчин:

     “Тогтвортой хөгжлийн боловсрол-2” хөтөлбөрт хамрагдан сурагчдад эко боловсрол олгох, амьдрах ухаанд сургах үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж туршилтын талбай хүлэмжийг барьж, 0,5 га ногооны талбайд хүнсний ногоо тариалсан байна.

ХОЛБОО БАРИХ:

Цахим хаяг: bulgan3surguuli@gmail.com

Ажлын утас: 70343435

Хаяг: Булган аймаг Булган сум 2-р баг