БУЛГАН АЙМГИЙН БУЛГАН СУМЫН
ГУРАВДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
БИДНИЙ УРИА :
“Бүтээлчээр ажиллаж, бүгдээрээ хөгжье”
БИДНИЙ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ:
“Турших, тоглох, хөдөлмөрлөх таатай орчинд хүүхдийн бүтээлч үйлийг дэмжин төлөвшүүлнэ”
Сонирхолтой орчинд, хүүхэд нэг бүрийн тоглонгоо суралцах явцад хөгжлийг нь дэмжинэ.
Тус цэцэрлэг нь 1964 онд мал аж ахуйн машинист станцын ажилчдын хүүхдийг сурган хүмүүжүүлэхээр гэрийн цэцэрлэг нэртэй 1 бүлэг, 4 ажилтантай байгуулагдсан.
1967 онд улсын төсөвтэй болж 2 бүлэг 6 ажилчинтай болж хүрээгээ тэлсэн. 1989 онд одоогийн барилгад орж, анхны эрхлэгчээр АБТА Д.Чанцал ажиллаж байлаа.
Одоо тус цэцэрлэгийн эрхлэгчээр БТА, тэргүүлэх багш Б.Мөнхцэцэг ажиллаж байна. Манай хамт олон нийт 12 ажиллагсадтайгаас 2 багш, 2 туслах багш, 8 үйлчилгээний болон бусад ажилтантай, 50 хүүхдийн хүчин чадалтай боловч 70 гаруй хүүхэд хүлээн авч үйл ажиллагаагаа явуулж байна.
Багш нарын 67% нь мэргэжлийн зэрэгтэй, 100% мэргэжлийн багшаар хангагдсан. Магистр-1, бакалаврын боловсролтой 5 багш, ажилтан ажиллаж байгаа бөгөөд туслах багш нараа 100% сургалтад хамруулан үйл ажиллагаагаа амжилттай зохион байгуулж байна.
Манай хамт олон хөгжлийн таатай, эко орчин бүрдүүлж ажиллахын зэрэгцээ хүүхдийг эрүүл өсч торних, илчлэг, олон нэр төрлийн хоол хүнсээр үйлчилж, тэдний насны онцлогт тохирсон хичээл, хөгжүүлэх үйл ажиллагаа, дугуйлан зохион байгуулан хүүхэд бүрийг хамруулан СӨБ-ыг амжилттай эзэмшүүлж байна.
Бидний амжилт
Аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан “ЭКО ЦЭЦЭРЛЭГ” шалгаруулах болзолт уралдаанд 2019, 2020, 2021 онд “ТЭРГҮҮН БАЙР”, “НОГООН ОФФИС” шалгаруулах уралдаанд “ТЭРГҮҮН БАЙР” хүүхдийн дунд зохион байгуулагдсан “ЦОДГОР ХҮҮ”, “НАЙДВАР”, “УРАН ЖИРГЭЭ”, ИРЭЭДҮЙН ОДОД” гэх мэт уралдаан, тэмцээнд тэргүүн байруудыг удаа дараа эзэлж хүүхэд бүрийн авьяас чадварыг нээн амжилттай хөгжүүлж байна.