БУЛГАН АЙМГИЙН БУЛГАН СУМЫН УЛСЫН ТЭРГҮҮНИЙ

ХОЁРДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

        МАНАЙ ЦЭЦЭРЛЭГИЙН АЛСЫН ХАРАА:

Хүүхдэд ээлтэй, эцэг эхэд нээлттэй бүтээлч хамт олон болно.

        ҮЗЭЛ БАРИМТЛАЛ: 

Сургалтын шинэ технологийг түгээн дэлгэрүүлж, жишиг орчинг бүрдүүлсэн манлайлагч хамт олон болно.

ҮНЭТ ЗҮЙЛ:

  1. Чанар

      2. Шударга, ил тод байдал

      3. Хамтын ажиллагаа

  1. Хүмүүнлэг өрсөлдөх чадвар

 

ЭРХЭМ ЗОРИЛГО:  Багш, хүүхэд хамтран Мэдлэг бүтээгч байх

Булган аймгийн Булган сумын  2-р цэцэрлэг нь 1954 оны 3-р сарын 15-нд   2 гэр 1 бүлэг  25 хүүхэд 5-н ажилтантай “Сургуулийн цэцэрлэг” нэртэйгээр анх нээгдэж, 67 дахь жилдээ бяцхан хүүхэд багачуудад сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагаагаа амжилттай үзүүлж байна.

         2017 оны 4-р сарын 30-нд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад орсон 150 хүүхдийн хүчин чадалтай шинэ барилгад нүүж орсон ба  энэ хугацаанд барилгын гадна дотно тохижилтын ажлыг багш ажилтнууд болон эцэг эхчүүдийн дэмжлэг туслалцаатайгаар хийж гүйцэтгэж ирлээ.

         Одоогоор нийт 34 багш, ажилтантай, 8 бүлэгт 192 хүүхдэд Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

         Аймгийн төвийн цэцэрлэгүүдээс манай цэцэрлэг нь онцлог, давуу тал  ихтэй  юм. Тухайлбал: 2008 онд Хорих 439-р ангийн алба хаагчдын хүүхдүүдийг сургах хөгжүүлэх зорилгоор 1 бүлэг, 2012 онд 24 цагийн бүлэг,  2018 онд хүүхдийн хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор дахин 1 бүлэг шинээр нээн ажиллуулсан бүтээлч хамт олон юм.

         Манай хамт олны амжилтаас дурдвал: 2017 онд багш Ч.Оюундэлгэр “Арвайн гурил”, Хөгжмийн багш Т.Уранбайгаль  “Хонхон чимээ” сургалтын хөтөлбөрөөр 2019 онд “Улсын Тэргүүний багш” болсон бөгөөд 2019 онд манай цэцэрлэг  ажил үйлс, амжилт бүтээлээрээ манлайлж “Улсын Тэргүүний цэцэрлэг”-ээр шалгарсан  бүтээлч хамт олон юмаа.