БУЛГАН СУМЫН “ХУЖИРТ” 2 ДУГААР БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ БОЛЛОО

Булган сумын “Хужирт” 2 дугаар багийн Иргэдийн нийтийн хурал өнөөдөр буюу 2026 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулагдлаа.

Хурлаар Булган сумын Засаг даргын 2024–2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, хүрсэн үр дүн, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажил, арга хэмжээний талаар танилцуулж, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаар иргэдэд мэдээлэл хүргэлээ.

Мөн Булган аймгийн түүхт 90 жилийн ойг угтаж Булган суманд хэрэгжүүлэх “90 бүтээлч ажил”-ын хүрээнд Булган сумын нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх бүтээн байгуулалт, тохижилт, орчныг сайжруулах ажлуудын талаар мэдээлэл өгч, иргэдийн санал, оролцоог тусгах чиглэлээр санал солилцов.

Түүнчлэн Булган аймгийн Насан туршийн боловсролын төвөөс иргэдэд чиглэсэн боловсрол, сургалт, хөгжлийн үйлчилгээнүүдийн талаар мэдээлэл өгч, холбогдох байгууллагуудын хэрэгжүүлж буй ажил, үйл ажиллагааг танилцууллаа.

Хурлын үеэр багийн иргэдээс орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалт, тохижилт, зам талбай, нийтийн эзэмшлийн орчин, төрийн үйлчилгээ болон иргэдийн амьдрах орчинтой холбоотой санал, хүсэлт, тулгамдаж буй асуудлыг сонсов

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

Хариулт үлдээнэ үү