Олон улсын охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Булган сумын Засаг даргын Тамгын газар Соёлын ордонтой хамтран 2026 оны 10 дугаар сарын 12-ны өдөр охидын эрхийг хамгаалах, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилготой үйл ажиллагаа зохион байгууллаа.
Үйл ажиллагаанд 2 дугаар сургуулийн сэтгэл зүйч Л.Мөнхчимэг, Булган сумын хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан нар оролцож, охидод сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, хүчирхийлэл, дарамтаас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл, зөвлөгөө өглөө.
Мөн хөгжөөнт тоглоом, урлагийн үзүүлбэр болон охидын эрх, аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр танин мэдэхүйн үйл ажиллагаа зохион байгуулж, оролцогчдод мэдлэг, ойлголт өгөв.
Охидын дуу хоолойг сонсож, эрхийг нь хүндэтгэн, аюулгүй орчинд сурч хөгжих боломжийг бүрдүүлэх нь хүн бүрийн хариуцлага юм.
“ИРЭЭДҮЙГЭЭ ХАМГААЛЪЯ”