БУЛГАН СУМЫН “БУЛГАН” 6 ДУГААР БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ БОЛЛОО

Булган сумын “Булган” 6 дугаар багийн Иргэдийн нийтийн хурал 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдлаа.

Хурлаар Булган сумын Засаг даргын 2024–2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, хүрсэн үр дүн, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажил, арга хэмжээний талаар танилцуулж, орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаар иргэдэд мэдээлэл хүргэлээ.

Мөн Булган аймгийн түүхт 90 жилийн ойг угтан Булган суманд хэрэгжүүлэх бүтээн байгуулалт, тохижилт, орчныг сайжруулах ажлуудын талаар мэдээлэл өгч, иргэдийн санал, санаачилгыг тусгах чиглэлээр санал солилцов.

Түүнчлэн Булган аймгийн Засаг даргын Тамгын газраас түр отоглох цэг байгуулах, ашиглахтай холбоотой мэдээлэл өгч, Булган аймгийн Насан туршийн боловсролын төвөөс иргэдэд зориулсан боловсрол, сургалт, хөгжлийн үйлчилгээний талаар мэдээлэл, зөвлөгөө хүргэлээ. Мөн Булган сумын 2, 6 дугаар багийн хэсгийн төлөөлөгч М.Уранбаатар холбогдох асуудлаар мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариуллаа.

Хурлын үеэр багийн иргэдээс орон нутгийн хөгжил, бүтээн байгуулалт, тохижилт, зам талбай, нийтийн эзэмшлийн орчин, төрийн үйлчилгээ болон иргэдийн амьдрах орчинтой холбоотой санал, хүсэлт, тулгамдаж буй асуудлыг сонсов.

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

Хариулт үлдээнэ үү