БУЛГАН СУМЫН 3 ДУГААР СУРГУУЛИЙН 300 ОРТОЙ ДОТУУР БАЙРНЫ ТӨЛӨВЛӨЛТИЙН ШИЙДЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Булган сумын 3 дугаар сургуулийн 300 ортой дотуур байрны барилга улсын төсвийн 2027 оны төсвийн төсөлд тусгагдсантай холбогдуулан төлөвлөлтийн шийдлийг хэлэлцэхээр холбогдох байгууллагуудын төлөөлөл барилгын байршилд ажиллалаа.

Ажлын хэсэгт Боловсролын ерөнхий газар, аймгийн Засаг даргын Тамгын газар, Булган сумын Засаг даргын Тамгын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Боловсролын газар болон дэд бүтцийн хангагч байгууллагуудын төлөөлөл оролцож, барилгын төлөвлөлт, байршил болон дэд бүтцийн хангамжийн асуудлаар санал солилцож, холбогдох шийдлүүдийг зөвшилцлөө.

Булган сумын Засаг дарга Д.Бямбажаргал тус төслийн төлөвлөлт, хэрэгжилтийг уялдуулан зохион байгуулах чиглэлээр холбогдох байгууллагуудтай санал солилцож, хамтран ажиллалаа.

Тус дотуур байр ашиглалтад орсноор суралцагчдын сурч, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

May be an image of text
May be an image of one or more people
Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

Хариулт үлдээнэ үү