ЭРХЭМ ХҮНДЭТ БАГШ, СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧИД ЭЭ!

Эрдэм мэдлэгийн гэрэл түгээж, эх орныхоо ирээдүй болсон хүүхэд багачуудын оюун ухаан, хүсэл мөрөөдөл, авьяас чадварыг хөгжүүлэн төлөвшүүлэх эрхэм үйлсэд сэтгэл зүрх, мэдлэг боловсролоо зориулан ажиллаж буй нийт багш, сурган хүмүүжүүлэгч Та бүхэндээ Багш нарын баярын өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Багш хүн зөвхөн эрдэм мэдлэг заагаад зогсохгүй, хүн чанар, зөв хандлага, эх оронч үзэл, амьдралын зөв замыг хүүхэд бүрийн сэтгэлд суулгаж, ирээдүйг бүтээлцдэг эрхэм үйлстэн билээ.

Та бүхний өдөр бүрийн хичээл зүтгэл, тэвчээр, хайр халамж, мэргэжлийн ур чадварын үр шимээр олон мянган хүүхэд эрдэм боловсрол эзэмшиж, хүсэл мөрөөдөлдөө хүрэх замаа нээж байдаг.

Иймд эрдмийн их үйлсэд хүчин зүтгэж буй эрхэм багш, сурган хүмүүжүүлэгч Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, ажил үйлсийн арвин их амжилт, шавь нарынхаа бахархал болсон сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эрдэм номын үйлс тань дэлгэрч,

Шавь нарын тань амжилт арвин байж,

Сэтгэлд тань баяр, амьдралд тань аз жаргал

үргэлж дүүрэн байх болтугай!

БАГШИЙН ЭРХЭМ ҮЙЛС ҮЕИЙН ҮЕД МӨНХӨРӨХ БОЛТУГАЙ!

БАГШ НАРЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!

May be an image of one or more people, people studying and text
Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

Хариулт үлдээнэ үү