Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” хөдөлгөөний “Нийтийн биеийн тамир” төслийн хүрээнд Монголын Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулж буй “Мөрөөдлийн гоол” хөлбөмбөгийн тэмцээнийг Булган сумын Засаг даргын Тамгын газар дэмжин оролцож байна.
Энэ хүрээнд өсвөрийн хөлбөмбөгийн шигшээ багийг байгуулж, баг тамирчдыг тэмцээн, бэлтгэл сургуулилтад оролцох нөхцөлөөр хангах зорилгоор хоёр ээлжийн тэмцээний иж бүрэн хувцас, хэрэглэлээр хангаж ажиллалаа.
Ийнхүү хүүхэд, өсвөр үеийнхнийг спортоор хичээллэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлж, хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, ирээдүйн тамирчдыг бэлтгэн дэмжихэд чиглэсэн ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.
Булган сумын ЗДТГазар

