Хичээлийн шинэ жилийн эхний өдөр бол хүүхэд бүрийн хувьд догдлол, баяр хөөрөөр дүүрэн, онцгой дурсамж бүтээдэг өдөр билээ. Тэр дундаа сургуулийн босгыг анх удаа алхаж, 1 дүгээр ангид болон цэцэрлэгт элсэн орж буй хүүхдүүдийн хувьд энэ өдөр насан туршийн нандин дурсамж болон үлддэг.
Булган сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад хандаж, 2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр 1 дүгээр ангид болон цэцэрлэгт элсэн орж байгаа хүүхэдтэй ээж, аав, асран хамгаалагчдад хагас өдрийн цалинтай чөлөө олгож, хүүхдийнхээ анхны хичээлийн өдрийг хамтдаа угтах боломж бүрдүүлэхийг уриалж байна.
Энэ бол ердөө хэдхэн цагийн чөлөө биш. Хүүхдэдээ өгч буй хамгийн үнэ цэнтэй дэмжлэг, гэр бүлдээ бүтээж буй нандин дурсамж юм.
Хүүхдийнхээ гараас хөтлөн сургуулийн босгоор анх алхаж, баяр хөөр, догдлолыг нь хамтдаа хуваалцаарай.
БҮХ ХАЙРАА ГЭР БҮЛДЭЭ.
БҮХ ДЭМЖЛЭГЭЭ ХҮҮХДЭДЭЭ. ![]()
ХҮҮХЭД БҮРИЙН АНХНЫ ХИЧЭЭЛИЙН ӨДРИЙГ ХАМТДАА УГТАЦГААЯ!
