ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭН ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ

Монгол Улсад УИХ-ын 1996 оны 33 дугаар тогтоолоор улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн есдүгээр сарын 10-нд тэмдэглэсээр ирсэн. Энэ өдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн амиа алдсан олон мянган иргэдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж, түүхийн сургамжийг сануулах онцгой өдөр билээ.

Энэ өдрийг тохиолдуулан Булган сумын удирдлагууд, төрийн албан хаагчид болон улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн үр хүүхэд, ар гэрийн төлөөлөл хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээний үеэр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн, амь насаа алдсан иргэдийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэж, түүхэн үнэнийг хойч үедээ өвлүүлэн үлдээхийн ач холбогдлыг онцоллоо.

Өнгөрсөн түүхээ мартахгүй, түүхэн сургамжаа хойч үедээ өвлүүлэн үлдээх нь бидний эрхэм үүрэг юм.

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

Хариулт үлдээнэ үү