Булган сумын Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэн ажиллах “БУЛГАНЫ СЭРГЭЛТ” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Хүн амын эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих” зорилтын хүрээнд спортын мастер Д.Баасансүрэнгийн нэрэмжит насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах волейболын тэмцээнийг амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд Булган аймгийн Баян-Агт, Баяннуур, Булган, Бүрэгхангай, Дашинчилэн, Сэлэнгэ, Хутаг-Өндөр, Тэшиг сумдаас нийт 30 багийн 240 гаруй тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Тэмцээний дүнгээр:
18-29 нас /эмэгтэй/
Тэргүүн байр Д.Мөнхжаргал ахлагчтай Бүрэгхангай өсвөрийн баг
Дэд байр Л.Нэмүүн ахлагчтай Булган сум U16 баг
Гутгаар байр Э.Намуун ахлагчтай STAR баг
Шилдэг тэгш тоглогч Д.Мөнхжаргал
Шилдэг холбогч Жавзан
Шилдэг довтлогч М.Одмаа
Шилдэг хамгаалагч Ану-дарь
18-29 нас /эрэгтэй/
Тэргүүн байр Х.Энхтүшиг ахлагчтай Булган клуб баг
Дэд байр Баярбат ахлагчтай Сансар баг
Гутгаар байр Д.Базарваань ахлагчтай Дашинчилэн баг
Шилдэг тэгш тоглогч Х.Энхтүшиг
Шилдэг холбогч Н.Мөнхсансар
Шилдэг довтлогч Индра
Шилдэг хамгаалагч Саруултөгөлдөр
30-39 нас /эмэгтэй/
Тэргүүн байр Б.Отгонбаяр ахлагчтай Андууд баг
Дэд байр А.Огторгуй ахлагчтай Найзууд баг
Гутгаар байр Г.Ундармаа ахлагчтай +30 girls баг
Шилдэг тэгш тоглогч Э.Эрдэнэцэцэг
Шилдэг холбогч Солонго
Шилдэг довтлогч Ц.Амарсайхан
Шилдэг хамгаалагч Х.Мөнхжаргал
30-39 нас /эрэгтэй/
Тэргүүн байр Л.Өлзийбат ахлагчтай Сэлэнгэ баг
Дэд байр О.Буяннэмэх ахлагчтай Булган сум 1-р баг
Гутгаар байр А.Наранхүү ахлагчтай Булган сум 2-р баг
Шилдэг тэгш тоглогч Н.Батсэлэнгэ
Шилдэг холбогч Ж.Мөнхжаргал
Шилдэг довтлогч Л.Өлзийбат
Шилдэг хамгаалагч Ц.Гончигжанцан
40+ нас /эмэгтэй/
Тэргүүн байр Ц.Цэнд-Аюуш ахлагчтай 2004 баг
Дэд байр Ю.Соёлмаа ахлагчтай Тэшиг сум баг
Гутгаар байр Д.Буянжаргал ахлагчтай 1993 баг
Шилдэг тэгш тоглогч Ю.Соёлмаа
Шилдэг холбогч Д.Цэнд-Аюуш
Шилдэг довтлогч Б.Эрдэнэчимэг
Шилдэг хамгаалагч Д.Одцэцэг
40+ нас /эрэгтэй/
Тэргүүн байр Х.Батхишиг ахлагчтай 2002 баг
Дэд байр Э.Наранбилэг ахлагчтай 2004 баг
Гутгаар байр Н.Болдсайхан ахлагчтай 1993 баг
Шилдэг тэгш тоглогч Э.Нямсүрэн
Шилдэг холбогч Х.Батхишиг
Шилдэг довтлогч Б.Төмөрхүү
Шилдэг хамгаалагч Н.Болдсайхан нар тус тус шалгарлаа.
Спортын тэмцээн нь зөвхөн өрсөлдөөн төдийгүй хувь хүний хөгжил, нийгмийн харилцаа, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих, оролцогчдын бие бялдрыг хөгжүүлж, тэсвэр хатуужил, хурд хүч, авхаалж самбааг нэмэгдүүлэх, мөн сахилга бат, хариуцлага, зорилгодоо хүрэх хүсэл эрмэлзлийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа юм.
Булган сумын ЗДТГазар


