“Дэлхийн театрыг малчны хотонд” уриан дор зохион байгуулагдсан “Wanderlust Mongolia Festival” нь Булган аймгийн 16 сум, 1 тосгонд амжилттай хүрч ажиллан, орон нутгийн иргэд, хүүхэд багачуудын хүртээл болж өндөрлөж байна.
2026 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Булган суманд “Wanderlust Mongolia” олон улсын нүүдлийн театрын наадам амжилттай зохион байгуулагдаж өнөөдөр Булган аймгийн төв цэг болох Цогтхунтайжийн талбайд хаалтын үйл ажиллагаа боллоо.![]()
![]()
Тус наадмын хүрээнд театрын урлагийг орон нутагт түгээн дэлгэрүүлэх, иргэдэд соёл урлагийн боловсрол олгох, хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулсан нь онцлог байлаа.
#театрын_урлагийг_дэргэдээс_нь_wanderlust_mongolia
Булган сумын ЗДТГазар




