“WANDERLUST MONGOLIA” ОЛОН УЛСЫН НҮҮДЛИЙН ТЕАТРЫН НААДАМ БУЛГАН СУМАНД

2026 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Булган суманд “Wanderlust Mongolia” олон улсын нүүдлийн театрын наадам зохион байгуулагдлаа.

🌍🎭Тус наадмын хүрээнд гадаад, дотоодын авьяаслаг уран бүтээлчид хүрэлцэн ирж, театрын урлагийн шилдэг бүтээлүүдээ орон нутгийн хүүхэд, багачуудад толилуулсан нь онцгой үйл явдал боллоо.

Булган сумын цэцэрлэг, сургуулийн сурагчид энэхүү тоглолтуудыг шимтэн үзэж, урлагийн гайхамшгийг мэдэрч, шинэ мэдлэг, урам зоригийг авсан байна. 🌟

Энэхүү наадам нь хүүхэд, залуучуудад соёл, урлагийн боловсрол олгох, дэлхийн түвшний уран бүтээлийг таниулахын зэрэгцээ орон нутгийн соёлын хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.

Соёлын гэрэл гэгээ Булган суманд ийнхүү түгэж байна.

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

Хариулт үлдээнэ үү