СПОРТЫН МАСТЕР Д.БААСАНСҮРЭНГИЙН НЭРЭМЖИТ НАСАНД ХҮРЭГЧДИЙН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ВОЛЕЙБОЛЫН ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Булган сумын Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэн ажиллах “БУЛГАНЫ СЭРГЭЛТ” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Хүн амын эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих” зорилтын хүрээнд спортын мастер Д.Баасансүрэнгийн нэрэмжит насанд хүрэгчдийн аймгийн аварга шалгаруулах волейболын тэмцээнийг зохион байгуулж байна.

Тус тэмцээнд Булган аймгийн Баян-Агт, Баяннуур, Булган, Дашинчилэн, Сэлэнгэ, Хутаг-Өндөр сумдаас нийт 30 багийн 240 гаруй тамирчид өрсөлдөж байгаа билээ.

Спортын тэмцээн нь зөвхөн өрсөлдөөн төдийгүй хувь хүний хөгжил, нийгмийн харилцаа, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих, оролцогчдын бие бялдрыг хөгжүүлж, тэсвэр хатуужил, хурд хүч, авхаалж самбааг нэмэгдүүлдэх, мөн сахилга бат, хариуцлага, зорилгодоо хүрэх хүсэл эрмэлзлийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа юм.

Нийт баг тамирчдад спортын өндөр амжилт хүсье!

Булган сумын ЗДТГазар

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

Хариулт үлдээнэ үү