ЭВДРЭЛ ҮҮССЭН АВТО ЗАМД НӨХӨӨС ХИЙЖ, ЗОРЧИХ НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛЖ БАЙНА

Булган сумын хэмжээнд эвдрэл, гэмтэл үүссэн авто замуудад нөхөөс, урсгал засвар хийх ажил эхлээд байна. Булган аймгийн Авто замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй энэхүү ажил нь орон нутгийн авто замын хэвийн ашиглалтыг хангах, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг сайжруулахад чиглэгдэж байгаа юм.

Сумын хэмжээнд авто замын 320 м² талбайд нөхөөс хийж, замын байгууламжийн арчлалт, засварын ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Булган сумын ЗДТГазар

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

Хариулт үлдээнэ үү