❗️БАРИЛГЫН АЖИЛ ЭРХЭЛЖ БУЙ АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУД БОЛОН ИРГЭДИЙН АНХААРАЛД

Дулааны улирал эхэлж буйтай холбогдуулан барилга, бүтээн байгуулалтын газар шорооны ажлаас гарсан өнгөн шороог хаана зөөвөрлөж буулгах, элс хайрга авах зөвшөөрлийг Булган сумын Байгаль хамгаалагч Г.Буяндэлгэртэй 95354500 утсаар холбогдож авна уу. Өнгөн шороог үер усны хамгаалалтын зориулалтаар байшин, хашаа, гудамж талбайд зөөвөрлөхдөө нягтруулалт хийлгүй ашиглах нь үерийн усаар урсаж, суваг шуудууг бөглөх сөрөг үр дагавартайг анхаарна уу. Мөн цементийн зуурмагийн машины зайлаадасыг авто зам дагуу болон нийтийн эзэмшлийн талбайд асгаж бохирдуулахгүй байхыг урьдчилан анхааруулж байна. Гарсан зөрчилд холбогдох хууль, журмын дагуу хариуцлага тооцох болно. Булган сумын ЗДТГазар

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

Хариулт үлдээнэ үү