Булган сумын Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэн ажиллах “БУЛГАНЫ СЭРГЭЛТ” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Орчны бохирдлыг бууруулах” зорилтын хүрээнд Цэвэр орчин-Цэмцгэр Булган аяныг Булган сумын Тохижилт үйлчилгээний ангитай хамтран жил бүрийн хавар, намрын улиралд зохион байгуулан ажиллаж байна.
Булган сумын ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ын албан хаагчид 2026 оны 04-р сарын 02-ны өдөр “Булган” 6-р багийн нутаг дэвсгэр Хужиртолгойн ойр орчмын эзэнгүй хог хаягдлыг цэвэрлэлээ.
Булган сумын нийт аж ахуйн нэгж байгууллага болон иргэд та бүхнийг Хаврын их цэвэрлэгээндээ идэвхтэй оролцохыг УРИАЛЖ байна.
Булган сумын ЗДТГазар

