ГАМШГИЙН АЮУЛЫН ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР ДАДЛАГА, СУРГУУЛИЛТАД ХАМРАГДЛАА

Булган сумын ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ын албан хаагчид 2026 оны 03 дугаар сарын 26-ний өдөр Булган аймгийн Онцгой байдлын газрын заавар, зөвлөмжийн дагуу Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор дадлага, сургуулилтад хамрагдлаа.

Булган аймгийн Онцгой байдлын газрын хүний нөөц, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Х.Чинзориг нийт албан хаагчдад Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдрийг 03 дугаар сарын 24, 25-ны өдөр, Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургуулийг 03 дугаар сарын 26-ний өдөр тус тус зохион байгуулан Газар хөдлөлтийн тухай ойлголт, гал түймрийн аюулгүй байдал, үүний эрсдэлийг бууруулах арга зам болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдол, бэлэн байдлаа хэрхэн хангах талаар заавар, зөвлөмжийг өгч хүн нэг бүрийн хувийн бэлтгэл, аранзны бүрдлийг шалган ажиллалаа.

Булган сумын ЗДТГазар

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

Хариулт үлдээнэ үү