XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн босгон дээр 2025 онд мал сүргээ өсгөн үржүүлж, сумын эдийн засгийг хөгжүүлэх үйлсэд оруулсан хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж “Ачуут” 1-р багийн малчин Д.Улам-Оргилох эхнэр Б.Энхмаа, “Хужирт” 2-р багийн малчин Д.Базарлхам эхнэр М.Ариунчимэг, “Агуйт” 3-р багийн малчин Д.Цогтгэрэл эхнэр П.Эрдэнэцэцэг, “Булган” 6-р багийн малчин Ө.Батбаатар эхнэр О.Цэрэндэжидийн гэр бүл “СУМЫН АВАРГА МАЛЧИН”-аар шалгарч шагналаа гардан авлаа.
“СУМЫН АВАРГА ТАРИАЛАНЧ”-аар Ж.Цогтгэрэл эхнэр Н.Пэрлэймаа
“СУМЫН АЛДАРТ УЯАЧ”-аар Б.Бөхбат нар шалгарлаа.
“АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН” өрхөөр шалгарсан “Ачуут” 1-р багийн малчин Сандагийн Пүрэвжамц, энхэр Бадарчийн Ариунгэрэл, “Хужирт” 2-р багийн малчин Бавуудоржын Цогтгэрэл, эхнэр Содовын Уранцэцэг нарт хүндэтгэл үзүүллээ.
Баяр хүргэж улам их амжилтыг хүсэхийн зэрэгцээ удахгүй аймаг, улсын аварга болохыг ерөөе.
Булган сумын ЗДТГазар


