БУЛГАН СУМЫН ТАРИАЛАНЧ М.ЧИНБАТЫН ГЭР БҮЛ “УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ” БОЛЛОО

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн босгон дээр Булган сумын 6-р багийн иргэн Моломын Чинбат болон гэргийн Бямбаагын Энхбаяр нар “Улсын аварга тариаланч” цол хүртлээ. Нутаг орны газар тариалангийн хөрс хамгаалах дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлж эрчимжүүлэх, нэгжээс хураан авах ургац, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах болон нийгэмд оруулж байгаа ололт амжилтаар манлайлан УЛСЫН аварга тариаланч цол хүртсэн эрхэм таны гэр бүлд баяр хүргэж, аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе.

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

Хариулт үлдээнэ үү