Булган сумын Ерөнхий боловсролын 8-р ангийн сурагчдын дунд ардын уламжлалт ёс заншил, зан үйл, тоглоом наадгайг сурталчлах, өвлүүлэн уламжлуулах, үндэсний ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Булган сумын Соёлын ордонтой хамтран “Дөрвөн Бэрх” шагай наадгай уралдааныг зохион байгууллаа.
Багууд тэмцээнд дараах 5 төрлөөр авхаалж самбаа, мэдлэгээ сорьж оролцлоо. Үүнд: Мэндчилгээ Гэрийн даалгавар Морь уралдуулах Шагай атгах буюу шүүрэх Асуулт хариулт Тэмцээний нэгдсэн дүнгээр: Тэргүүн байр “Анхдагч” баг Дэд байр “Тунгалаг-Эрдэнэ” баг Гутгаар байр “Хүлэг” баг тус тус эзэллээ. Уралдаанд хүрэлцэн ирж, идэвхтэй оролцсон хүүхэдүүддээ баярлалаа. Булган сумын ЗДТГазар


