“ЦЭВЭР АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ БҮРДҮҮЛЦГЭЭЕ”
Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйл. Хог хаягдлын талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг:
10.2.10.энэ хуулийн 9.4.12-т нутаг дэвсгэрийн аж ахуйн нэгж байгууллагууд эзэмшил газрынхаа эргэн тойрон 50 метр хүртэл нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас, мөсийг цэвэрлэх; үүрэгтэй.
Иймд цас орсон тухай бүрд ААНБ-ууд зөвхөн үүд хаалганы орчмыг цэвэрлэх бус эргэн тойрон 50м газрын явган зам болон авто зогсоолоо хөдөлгөөн эхэлж дагтаршихаас өмнө халтиргаа гулгаагүй цэвэрлэж, үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдлыг хангаж ажиллахыг уриалж байна.
Гадна талбайгаа цэвэрлээгүй ААНБ-аас үүдэн иргэн гэмтэж, бэртсэн бол эмчилгээний зардлыг тухайн байгууллагаас шаардах үндэслэлтэй байдаг.
