Булган сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн IX хуралдаан төлөөлөгчдийн 82.7%-ийн ирцтэйгээр эхэллээ.
Хуралдаан 12 дугаар сарын 18, 19-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
Үүнд:
-Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны ажлын тайлан хэлэлцэх тухай;
-Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны ажлыг төлөвлөгөө батлах тухай;
-Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн гишүүдийг улируулан сонгож батлах тухай;
-Сумын Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэн ажиллах “Булган сумын сэргэлт” үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны биелэлтийг хэлэлцүүлэх тухай;
-Сумын төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2026 оны төсөв батлах тухай;
-Сумын газар зохион байгуулалтын 2025 оны төлөвлөгөөний биелэлт, 2026 оны төлөвлөгөө батлах тухай;
-Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмнөх хуралдааны үеэр гарсан санал шүүмжлэлийн мөрөөр авсан арга хэмжээний тайланг сонсох тухай;
-Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль тогтоомжийн хэрэгжилтийн явцын тайлан хэлэлцэх тухай;
-Хүүхэд хамгаалал болон Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаарх Засаг даргын тайланг хэлэлцэж, үнэлэх тухай;
-Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээ, хог хаягдлыг ачиж, тээвэрлэх үйлчилгээний үнэ тарифын хэмжээг шинэчлэн тогтоох тухай;
-“Төв суурин газрын ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтад баримтлах журам”-ыг батлах тухай;
-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай.





