Харин манай улсын хувьд 1997 оноос Хүчирхийллийн эсрэг үндэсний төв анх санаачлан зохион байгуулж эхэлсэн тэр үеэс хойш НҮБ, хөгжлийн түншүүд, төрийн байгууллагууд, иргэний нийгэм зэрэг олон байгууллагын оролцоо дэмжлэгтэйгээр өргөжин тэлж, бүгд ЖСХ-г устгахын төлөө нэгдэн ажиллаж байна.
Энэ жил Бээжингийн тунхаглалын 30 жилийн ойтой давхцан, “UNiTE” аян нь эмэгтэйчүүд, охидын эсрэг цахим хүчирхийлэлд онцгой анхаарал хандуулж байна.
