АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ О.УНДРАХААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ БУЛГАН СУМАНД АЖИЛЛАЛАА

Булган аймгийн Засаг даргын орлогч О.Ундрахаар ахлуулсан ажлын хэсэг Булган сумын Засаг даргын Тамгын газар болон харьяа байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт – шинжилгээ, үнэлгээ хийж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа.

Тус хяналт шалгалтын хүрээнд дараах ажлуудыг тайлагнаж, дүнгийн хурал хийлээ.

Үүнд:

-Аймгийн Засаг даргын “Булганы сэргэлт” үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт

-Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд батлагдсан дэд хөтөлбөрүүдийн төлөвлөлт, түүний хэрэгжилт -Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн төлөвлөлт, түүний хэрэгжилт

-Аймгийн Засаг даргатай байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний хэрэгжилт -Байгууллага, нэгжийн болон төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний төлөвлөлт, тайлагналт, үр дүнг үнэлсэн байдал

-Төрийн ажлын зохион байгуулалт -Албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа

-Архивын үйл ажиллагаа -Засаг даргын захирамж, тамгын даргын тушаалын хууль эрх зүйн үндэслэл болон томилгооны тушаалыг хянах

-Сумын хэмжээнд хийгдсэн болон хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлууд

-Санхүүгийн албаны үйл ажиллагаа

-Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагаа

-Сумын хамтарсан багийн үйл ажиллагаа

-Сумын төсөвт байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажилтай тус тус танилцах

-Сумын 2025 оны бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан төсөл арга хэмжээнүүдийн тендер шалгаруулалтын үр дүн, гэрээг цахим системд оруулсан байдалд хяналт тавих

-Тендер шалгаруулалтын материалыг үзэж зөвлөн туслах, мэдээлэл өгөх

-Цахим дэлгүүрийн ашиглалтын талаар зөвлөгөө өгөх.

Булган сумын ЗДТГ-ын хяналт шалгалтын үр дүнг танилцуулж, цаашид үр дүнг сайжруулж ажиллах талаар зөвлөн туслаж ажиллав.

Булган сумын ЗДТГазар

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

Хариулт үлдээнэ үү